Өнөөдөр: 2012-02-23 -ны өдөр
HOSTMONGOL iD PASSWORD

Яагаад биднийг сонгох ёстой вэ?
Сайн байна уу? Та

Та яагаад заавал манайхыг сонгох ёстой вэ гэвэл бид танд дараах 10 давуу талыг амлаж байна.

Нэгдүгээрт: Манайх Монголд байхгүй хямд үнийг танд амладаг. Өөр ДАТАКОМ, МЭЙЖИКНЭТ зэрэг компаниуд сарын 7,98$ буюу жилд 96 ам доллар байдаг бол манайх тэднийхээс хамаагүй хямд жилд ердөө 69$ байдаг.

Хоёрдугаарт: Манайх Монголд байхгүй удирдлагын талбар болох cPanel талбарыг танд олгодог бөгөөд энэхүү талбар нь ажиллахад маш хялбар байдаг ба дэлхийн нийт вэб хостингуудын 90 хувь нь энэхүү талбарыг ашигладаг ба энэхүү талбарыг Монголд зөвхөн манайх л олгодог.

Гуравдугаарт: Манай сервер нь Монгол улсад Улаанбаатар хотод байрладаг ба 100 МВPS хурдаар гардаг учраас танд дэлхийн хамгийн өндөр хурдны сервер нийлүүлж. Танд үзүүлэлт болон ачаалал даах чадвар нь одоохондоо Монголд НОМЕР 1 гэдэгийг амлаж чадна.

Дөрөвдүгээрт: Манай сервер нь SUPPORT CENTER тэй. Та http://asuudal.amjiltserver.com зочилно уу? Энэхүү сайт нь танд ямар нэгэн асуудал тулгарах юм бол заавал бидэн уруу утасдаж хэлэх албагүй шууд л интернэтээс энэ хаяг уруу ороод өөрт тулгарсан асуудалаа илгээхэд хангалттай бид танд 24 цагын хэзээч туслахад бэлэн байх болно.

Тавдугаарт: Манайд жинхэнэ мэргэжлийн Системийн админ байдаг болхоор та ямар нэгэн асуудал тулгарвал төвөггүйгээр тухайн асуудалд хариу илгээдэг учир та гадаадын хостууд шиг мэргэжлийн англи хэлтэн хайж чатлаж эсвэл утсаар ярьж бухимдах албагүй. Бид танд Эх Монгол хэлээрээ ойлгуулах болно. Та тулгарсан бэрхшээлээ гадаадаас авсан хостныхоо хүмүүст ойлгуулах гэж яаж зовдог билээ.

Зургаадугаарт: Манайх анх удаа MONEY BACK буюу төлбөрөө буцан авах системийг санал болгодог. Та захиалга өгсөнөөс хойш тухайн 7 хоногын дотор хүссэн үедээ захиалгаа цуцлан төлбөрөө буцаан авах боломжтой. Энэ тохиолдолд бид SETUP –ийн үнэ гэж багахан төлбөр авдаг

Долоодугаарт: Бид 2008 оны 12 сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд ВЭБ СЕРВЕРИЙН үйлчилгээг амжилттай явуулж байгаа бөгөөд энэ хооронд хүндрэлтэй асуудал нэгээхэн тохиож байгаагүй билээ.

Наймдугаарт: Бид гуравдагч программын асуудал дээр тусладаг. Энэ нь та сервер дээрээ ямар нэгэн вэб сайт юмуу скрипт /Жишээ нь Joomla/ суулгах гэтэл яаж суулгахаа мэдэхгүй бол бид тусладаг гэсэн үг юм. Өөр хостууд энэ асуудалыг гуравдагчийн асуудал гээд шийдэж өгдөггүй.

Есдүгээрт: UPGRADE хийх боломж олгодог. Энэхүү үйлчилгээ нь танд яах аргагүй хүчин чадал сайтай сервер юмуу технекийн боломж шаардагдсан бол бид танд ашиглаж байгаа cPanel дансыг тань устгахгүйгээр UPGRADE хийж таны хүсээд байгаа технекийн боломжыг хангадаг.

Аравдугаарт: Дэлхийн чанарыг танд амалдаг.

Бидний бусдаас ялгарах гол давуу тал Монголд байхгүй хямд үнэ болон Монголд байхгүй чанрыг танд амлаж чаддагт оршино. Бас дээр нь бид бүхэн хамгийн хурдан хугацаанд таны вэб сайтыг хийж гүйцэтгэхийг эрхэм зорилгоон болгодог. Зах зээлийн энэ нийгэмд цаг хугацаа бол хамгийн үнэтэй эрхэм зүйл шүүдээ. Мөнхүү танд вэб сайт хийлгэх үйлчилгээг сонгосноор үнэгүй дагалдах бонусуудыг санал болгодгоороо бусдаас онцлог юм.